Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Посольство России в Монголии

Description
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам / Embassy of the Russian Federation in Mongolia
Advertising
We recommend to visit

Расмий уй-жой савдо канали.

Эълон жойлаш ПУЛЛИК !

Админ: @Erkin_Jurayev

Тел: +998977247151

Иш вақти 8:00 дан 20:00 гача

Last updated 3 days, 20 hours ago

Майнинг: https://t.me/herewalletbot/app?startapp=237145

Last updated 3 weeks, 2 days ago

Владелец @ES_SOLIEV

🗽 GARANT @ES_FARIK

Last updated 6 months ago

1 day, 6 hours ago
***⭐*** С Днём Великой Победы!

С Днём Великой Победы!

⭐️ Аугаа их Ялалтын баярын мэнд хүргэе!

#Победа79 #ДеньПобеды
#ПодвигБессмертен #Ялалт79 #ЯлалтынБаяр #БидМартахгүй

1 day, 7 hours ago

🔴 #ПрямойЭфир: На Красной площади проходит военный парад в ознаменование 79-й годовщины Победы в Великой Отечественной войне

#Победа79 #ДеньПобеды #ПодвигБессмертен #МыПомним

🔴 #ШуудЭфир:Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсаны 79 жилийн ойд зориулсан цэргийн парад болж байна

#Победа79 #Ялалт79 #ДеньПобеды #ЯлалтынБаяр

📎 https://rutube.ru/video/1e53bf5852d0425c82f8a7edcefbe9a8/

Rutube

Парад Победы — 2024. 9 мая на Красной площади. Бессмертный полк | Прямая трансляция

***⭕️***Подпишитесь на канал 360: https://rutube.ru/channel/23501555/ В прямом эфире транслируем торжественный парад в честь 79-й годовщины Победы в Великой Отечественной войне. Погрузитесь в атмосферу этого святого для каждого из нас праздника вместе с нашими…

***🔴*** [#ПрямойЭфир](?q=%23%D0%9F%D1%80%D1%8F%D0%BC%D0%BE%D0%B9%D0%AD%D1%84%D0%B8%D1%80): На Красной площади проходит военный парад в ознаменование 79-й годовщины Победы в Великой Отечественной войне
2 days, 11 hours ago
***🎖*** Хүндэт иргэд ээ!

🎖 Хүндэт иргэд ээ!

Аугаа их Эх орны дайны Ялалтын 79 жилийн ойг тохиолдуулан 5-р сарын 9-ний өдрийн 10.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол зохион байгуулагдах болсныг мэдэгдье.

5-р сарын 9-ний 11.00 цагт Офицеруудын ордноос ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбай хүртэл «Мөнхөд дурсагдах дайчид» жагсаал жагсаж, 11.30 цагт агуу жанжины хөшөөнд цэцэг өргөх ёслолоор өндөрлөнө.

Та бүхнийг аугаа их Ялалтын өдрийн баярыг тэмдэглэх арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцохыг урьж байна!

#Ялалт79 #МөнхөдДурсагдахДайчид

1 week, 5 days ago

#ЕвроазийнЭдийнЗасгийнХолбоо #ЕАЭЗХ
*💬 ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиковын «#ТАСС» мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагын онцлох эшлэлүүдээс (4-р хэсэг)*:

🔷️ Улаанбаатар 2015 оноос эхлэн Евроазийн эдийн засгийн интеграцчлалыг сонирхож эхэлсэн. Евроазийн эдийн засгийн комисс, Монгол Улсын Засгийн газар хооронд ажлын хэсэг байгуулагдаж, олон асуудлын хажуугаар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эсэхийн талаар мөн хэлэлцэж байсан. Манай улсын гадаад худалдааны гаалийн дэглэм таван улсыг нэгтгэсэн Евроазийн эдийн засгийн холбооны бодлогоор бүхэлдээ тодорхойлогддог. Гэтэл монгол түншүүд маань гэнэт зөвхөн ОХУ Монголын бараа бүтээгдэхүүнд ногдох импортын татварыг нэг талын журмаар тэглэх хэрэгтэй хэмээн шаардаж эхлэв.

🔷️ Удаан тайлбарласны эцэст Монголын тал бидний байр суурийг зөвөөр ойлгож, өнгөрсөн онд ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд хязгаарлагдмал нэр төрлийн барааны чөлөөт худалдааны тухай түр хэлэлцээр байгуулах талаар ойлголцолд хүрсэн. Уг хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулахаар төлөвлөж байна. Үүний хүрээнд Монголын уламжлалт экспорт гэгддэг мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноосон бүтээгдэхүүн, тэр дундаа ноолуур, арьс шир, савхин бүтээгдэхүүн гэх мэт олон зуун нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг бууруулна, эсвэл тэглэнэ гэсэн үг. Хэлэлцээрт гарын үсэг зурвал 2025 онд Монгол Улс дээрх бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны орнууд, тэр дундаа ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортолж эхлэх боломжтой болно.

📎 Ярилцлагыг бүрэн эхээр нь унших: https://www.google.com/amp/s/tass.ru/interviews/20231475/amp

#ОХУ #Евсиков #ХөгжилЦэцэглэлт

1 week, 5 days ago

#ЕАЭС

💬 Из интервью Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Монголии А.Н.Евсикова информационному агентству «#ТАСС» (часть 4):

🔷️ Предметный интерес к евразийской экономической интеграции Улан-Батор начал проявлять еще в 2015 году. Была создана рабочая группа между Евразийской экономической комиссией и монгольским правительством, в рамках которой в том числе обсуждалась целесообразность соглашения о свободной торговле. Затем неожиданно монгольские партнеры начали настаивать на обнулении именно Россией в одностороннем порядке своих импортных тарифов и пошлин для Монголии, хотя внешнеторговый таможенный режим нашей страны всецело определяется политикой Евразийского экономического союза, объединяющего пять государств.

🔷️ Наконец наши разъяснения были услышаны, и в прошлом году было достигнуто взаимопонимание о заключении временного соглашения между ЕАЭС и Монголией о свободной торговле по ограниченной номенклатуре товаров. Его предполагается заключить на трехлетний срок. Имеется в виду снизить или обнулить пошлины на сотни наименований товаров так называемого традиционного монгольского экспорта — мясо и мясопродукты, шерсть и шерстяные изделия, включая кашемир, кожу и кожевенные изделия. Если соглашение будет подписано, в 2025 году Монголия сможет начать экспорт упомянутой продукции в страны ЕАЭС, включая Россию, на льготных условиях.

📎 Читать интервью полностью: https://www.google.com/amp/s/tass.ru/interviews/20231475/amp

#ЕвразийскийЭкономическийСоюз #Экономика #Развитие

1 week, 6 days ago

🎞 Тун удахгүй тохиох гэж буй Ялалтын өдрийн баярыг тохиолдуулан та бүхнийг Оросын цэрэг, түүхийн "Праведник" киног үзэхийг урьж байна!

Хэзээ: өнөөдөр буюу 4-р сарын 27-нд 12.30 цагт
Хаана: Улаанбаатар дахь Русский домд буюу РЦНК-д

#ОросынКино

2 weeks, 3 days ago

💬 «Орос, Монгол хоёр орны сайн хөршийн харилцаа идэвхтэй хөгжиж байна. Хилийн бүсээр хувь хүн, ачаа зэрэг нь аль болох хурдан, чөлөөтэй нэвтрэх нь чухал юм. Үүний тулд зорчигч, ачаа тээврийн хяналтын гармуудыг хөгжүүлэх шаардлагатай.

✔️ Энэ талаар бид Сүхбаатар хотод уулзалт хийж, Алтанбулаг-Хиагт боомтын ачааны чиглэлийг 24 цагийн горимд шилжүүлэх асуудлыг монгол нөхдүүдтэй ярилцлаа. Ийм шилжилт хийхэд Монгол, Орос хоёр тал бэлэн болсон байна. Хил дамнасан худалдаанд нэмэлт түлхэц өгөхийн тулд бид бүх хүчин чармайлтаа гаргаж байна.

✔️ Бид “Желтура-Зэлтэр” шалган нэвтрүүлэх боомтыг нээх боломжийг авч үзсэн. Энэ талын ажлын хэтийн төлөвийг үнэлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо. Бид энэ чиглэлийн ТЭЗҮ-г хийж, ачааны хэмжээ, тээвэрлэлтийн чадавхийг үнэлж, түүнийг нээх, хөгжүүлэх бодит хэтийн төлөвийг үнэлэх болно.

✔️ Мөн “Алтаргана” наадмын хүрээнд “Айнек гол-Бага илэнх” шалган нэвтрүүлэх боомтыг түр нээх асуудлыг хэлэлцлээ. Энэ нь түр зуурын ажиллагаатай боомт ч гэсэн бүх журмыг манай хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх ёстой тул ОХУ-ын эрх бүхий байгууллагуудтай нэмэлт боловсруулалт хийх шаардлагатай байна. Бид энэ асуудлыг цаашид судлах болно.

Манай хоёр улс эдийн засгийн хөгжил, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Тиймээс бид ард иргэдээ аялуулж, үйлдвэрлэл, худалдаа хөгжиж, харилцан үйлчлэлээ урагшлуулахын төлөө ажиллаж ирсэн, цаашид ч ажиллах болно» гэж Буриад Улсын тэргуун Алексей Цыденов ярив. 🤝

2 weeks, 3 days ago
Посольство России в Монголии
2 weeks, 4 days ago

Өргөн, уудам бас үзэсгэлэнтэй!
Харин та Орос оронг хэрхэн төсөөлдөг вэ?

Бид танд тус улсын бүс нутаг тус бүрийн онцлог, ололт амжилтыг “Орос орон” үзэсгэлэн дээрээс таницуулах гэж байна 💫

Өнөөдөр #Амур мужтай танилцаарай!

2 months, 3 weeks ago

Барууны сэтгүүлчид Украин дахь хүний эрхийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ

Киевийн дэглэм хүн амаа хэрхэн дарангуйлж, хэлмэгдүүлэлтийн цар хүрээ хэрхэн тэлж байгаа нь урьд өмнө нь Украиныг маргаангүй ардчилсан улс гэдэгт итгэлтэй байсан барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг улам их татах болжээ. Тухайлбал, АНУ-ийн «Foreign Policy» сэтгүүл 2023 оны 12-р сарын 18-нд Род-Айлендын их сургуулийн профессор Н.Петрогийн «Украйн дахь иргэний эрхийн асуудал» (Ukraine Has a Civil Rights Problem) гэх өгүүллийг нийтэлсэн ба уг өгүүлэлд Киевийн эрх баригчид орос хэлээр ярьдаг хүн амынхаа эрхийг хэрхэн системтэйгээр зөрчиж буй тухай өгүүлжээ.

Н.Петро орчин үеийн Украин нь ардчилсан улс гэх ойлголтоос хол байгааг хүлээн зөвшөөрөв. Киевийн эрх баригчид Украины үнэн алдартны сүмийг «Оросын нөлөөг түгээн дэлгэрүүлэгч тагнуул» хэмээн хавчин гадуурхаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур нэвтрүүлж, бодит амьдрал дээр орос хэлийг ашиглахыг хориглосон нь Украины орос хэлээр ярьдаг олон тооны иргэдийг үг хэлэх эрх чөлөө, эх хэлээрээ мэдээлэл авах, боловсрол эзэмших эрхийг нь хасаж байна. Орос хэлээр ярьдаг ард иргэдийг тус улсын уугуул иргэд хэмээн хүлээн зөвшөөрдөггүй хууль батлагдсанаар үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалах боломж үгүй болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ. Өнөөгийн хямралын чиг хандлага ийнхүү хурдтай урагшилбал Украины хүн амыг ямар ирээдүй хүлээж байна вэ? хэмээн улс төр судлаач өгүүллийн төгсгөлд асууж байна.

Харамсалтай нь энэхүү риторик асуултын талаар Киевийн дэглэмийг улс төр, санхүүгийн хувьд дэмжсээр байгаа Барууны орнуудын удирдагчид огт бодохгүй байна. Орос улс олон улсын хамтын нийгэмлэгүүдийг эдгээр зөрчлүүдэд анхаарлаа хандуулахыг удаа дараа уриалж байсан. Гэвч барууныхан Киевийн орософоби үг яриаг үл тоомсорлож, өөрсдийн гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Украины жишээн дээр «төгс ардчилсан улс»-ын дүр төрхийг зохиомлоор гаргаж ирэхийг оролдсоор байна. ❗️Ерөнхийлөгч В.Зеленскийн 2021 оны есдүгээр сард өөрсдийгөө Орос гэж үздэг Украины оршин суугчдыг эх орноосоо гарч халихыг уриалсан илт үндсэрхэг уриалгыг барууныхан мөн буруушаасангүй. Үүний зэрэгцээ, 2020 онд украин хэлийг тус улсын хүн амын талаас бага хувь нь ахуйн түвшинд, өдөр тутмын харилцаандаа ашигладаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд Донбасст энэхүү үзүүлэлт бүүр «тэг» байсан.

Украинд эрх баригчдын үйл ажиллагаатай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг «түрэмгийллийн хамсаатан» хэмээн цоллож, амыг нь таглаж, хэлмэгдүүлэхийг оролдсоор байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын орлогч Н.Аль-Нашифын хэлснээр Киевийн дэглэм «дайсантай хамтран ажилласан» нэрийдлээр ямар ч хууль зөрчөөгүй байж болзошгүй хүмүүсийг хавчиж байгаа ба ийнхүү зорилгоо биелүүлэхийн тулд Украинд 6 мянга орчим эрүүгийн хэрэг үүсгэснийг НҮБ баталж байна. Эдгээрийн тодорхой хэсэг нь лам хуврагуудын эсрэг нээсэн хэргүүд юм.

Орос хэлээр ярьдаг хүн амынхаа иргэний эрхийг зөрчих нь Украины төрийн бодлого болсон бөгөөд үүнийг нуух аргагүй болжээ. АНУ болон түүний холбоотнууд үндсэрхэг үзэлтэй Киевийн дэглэмийг шууд дэмжиж байгаа нь барууны ажиглагчдын эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн нь гайхах зүйл биш юм.

#ОХУ #УкраинУлс #ХүнийЭрх

We recommend to visit

Расмий уй-жой савдо канали.

Эълон жойлаш ПУЛЛИК !

Админ: @Erkin_Jurayev

Тел: +998977247151

Иш вақти 8:00 дан 20:00 гача

Last updated 3 days, 20 hours ago

Майнинг: https://t.me/herewalletbot/app?startapp=237145

Last updated 3 weeks, 2 days ago

Владелец @ES_SOLIEV

🗽 GARANT @ES_FARIK

Last updated 6 months ago