ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

Description
Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️
Advertising
We recommend to visit

🖤 ️ Eng ѕo'ngι хιт мυѕιclar olaмιga хυѕн ĸelιвѕιz 🥀

Xaммaѕι oldιnda 😅 ѕaвr...❤️

𖤓 хιт мυѕιc 2022+
𖤓 мooмвaн мυѕιc
𖤓 rυѕѕιan мυѕιc
𖤓 вaѕѕ мυѕιc
𖤓 reмιх мυѕιc
𖤓 clυв мυѕιc

💰 Reklama @zayfka_bor

— Аллах Великий!

Last updated 1 month, 2 weeks ago

2 days, 19 hours ago

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухрав
Хэвлэлийн эрх чөлөө нь ардчилал, шударга ёсны үндсэн суурь байдаг бөгөөд энэ утгаараа бид бүгдэд санал бодлоо илэрхийлэх, төр засагтаа болоод эрх мэдэлтнүүдэд үнэнийг хэлэхэд шаардлагатай бүх баримтыг өгдөг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан RSF буюу “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг. 2023 онд манай улс 180 орноос 88 дугаарт орж байсан бол энэ онд 21 байр ухарч 109 дүгээрт бичигджээ.

Тус байгууллагаас гаргадаг уг судалгаанд Монгол Улс 2002 оноос эхлэн орж буй бөгөөд энэ хугацаанд манай улсын хэвлэлийн мэдээллийн салбарт ямар өөрчлөлт орсныг доорх графикт харуулав.Тухайн улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг дүгнэхдээ

Улс төрийн нөхцөл байдал,
Хууль эрх зүйн орчин,
Эдийн засгийн нөхцөл байдал,
Нийгэм соёлын нөхцөл байдал,
Аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтийг ашиглаж байна.
Манай улсын хувьд 2023 онд дээрх таван үзүүлэлтээс хамгийн өндөр оноо авсан нь аюулгүй байдал бол эдийн засгийн нөхцөл байдал хамгийн бага оноо авч, нийт оноог доош татсан гэж болно.

2013-2023 оны хугацаан дахь дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харахад зөвхөн Монгол гэлтгүй ихэнх улс оронд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлт буурсан байгаа нь илт байна.

Тодруулбал 2013 онд хэвлэлийн эрх чөлөө “маш сайн” гэсэн ангилалд 26 улс багтаж байсан бол 2023 онд ердөө найман орон л энэ ангилалд багтаж чаджээ. Харин “маш муу” ангилалд 10 жилийн өмнө 20 улс орж байсан бол өнөөдрийн байдлаар 31 улс тус ангилалд багтаад байгаа юм.Хэвлэлийн эрх чөлөөний индексийн нэгдүгээр байранд Норвеги улс найман жил дараалан орж байгаа бол Эритрей улс хамгийн сүүлд буюу 180 дугаарт бичигджээ.

Сүүлийн үед хэвлэлийн эрх чөлөөтэй зэрэгцэн сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлыг мөн хөндөж ярих болсон. Он гарсаар сэтгүүл зүйн ажил үүргээ гүйцэтгэж яваад 12 сэтгүүлч амиа алдаж, 569 сэтгүүлч хоригдож байна.

2023 оны хэвлэлийн эрх чөлөөний индекс нь хуурамч агуулга бүхий мэдээлэл хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буйг тодотгосон болохыг RSF тайландаа дурдсан. Судалгаанд оролцсон 180 орноос 118 нь буюу гуравны хоёр нь хуурамч, суртал ухуулгын шинжтэй мэдээлэл тараахад гол төлөв улс төрчид оролцдог гэж мэдээлжээ.
Эх сурвалж: gogo.mn

4 days, 10 hours ago

Эдийн засгаар тэргүүлэгч орнууд 2035 он гэхэд нүүрсэн цахилгаан станцуудаа хаахаар тохиролцов
Их долоогийн бүлгийн удирдагчид мягмар гарагт Италийн Турин хотноо хийсэн уулзалтаараа 2035 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах тохиролцоонд хүрчээ.

Тодруулбал 2030-аад оны эхний хагаст нүүрсэн цахилгаан станцуудыг бүрэн хааж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар тохиролцсон байна.

Хүлэмжийн хийн ялгарлаас улбаатай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд улс орнууд зорилт тавин ажилласаар байна.

Их долоогийн бүлэгт эдийн засгаар тэргүүлдэг, аж үйлдвэр өндөр хөгжсөн АНУ, Их Британи, Япон, Герман, Франц, Канад, Итали гэсэн орнууд багтдаг.

Уг бүлгийн гишүүдийн хувьд нүүрсэн цахилгаан станцыг хаах талаарх яриа хэлэлцээ олон жилийн турш үргэлжилсэн ч нэгдсэн тохиролцоонд хүрээгүй байсан юм.

Бүлгийн гишүүн орнуудаас нүүрсэн цахилгаан станцын хэрэглээ хамгийн өндөр байгаа улс нь Япон буюу эрчим хүчнийх нь нийлүүлэлтийн 32 хувийг эзэлж байна. Харин Франц улсад хамгийн бага буюу 0.4 хувьтай байна.

Их долоогийн бүлгээс гарах уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлогууд БНХАУ, Энэтхэг тэргүүтэй Их хорийн бүлгээс гарах бодлого, шийдвэрт нөлөөлдөг.

Эх сурвалж: CNN.com

5 days, 1 hour ago

Удахгүй Хятадад хийх Путиний айлчлалын гол сэдэв Монголоор дамжих хийн хоолойн төсөл байх гэнэ
Тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлээд байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сүүлээр БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа.
Энэ айлчлалын үеэр талуудын хэлэлцэх гол сэдэв нь Монгол улсын нутгаар дайрах “Сибирийн Хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл байхыг Хонконгийн Өмнөд Хятадын Өглөөний Шуудан сонин албаны эх сурвалжууд дээр үндэслэн мэдээлжээ.Москва-Бээжингийн стратегийн түншлэл өөрсдийнх нь тодорхойлж байгаачлан үнэхээр “хил хязгааргүй” байж чадах уу гэдгийг энэ төсөл харуулах юм.
Хэрвээ уг төсөл хэрэгжвэл ОХУ-аас Хятадын хойд бүс нутагт жилд нийлүүлдэг хийн хэмжээ 50 тэрбум шоо метрт хүрснээр Украины дайны улмаас алдсан Европын зах зээлийг орлох хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа.
Гэхдээ төслийн яриа хэлэлцээний явц удааширч, тодорхойгүй байдалтай байгаа нь Хятадын талын сонирхол бага байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Бас АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын шахалт үүнд нөлөөлж буй гэж үзэж байгаа.
Хятад улс байгалийн хийг АНУ, Австрали, Индонез, Малайз, Катар зэрэг өөр улсуудаас хангалттай хэмжээгээр авдаг. Удахгүй Туркменистанаас хий дамжуулах хоолой ашиглалтад орох гэж байгаа.
Үүнээс гадна Хятад улсад сэргээгдэх эх үүсвэрт шилжих эрчим хүчний шилжилт эрчимтэй хэрэгжиж байгаа юм.
Гэхдээ тус улсын байгалийн хийн хэрэгцээ өссөн хэвээр байгааг тоо баримт харуулж байна.
BBVA группийн ахлах эдийн засагч Дун Жиньюэ “Хэдийгээр эрэлт бага байдаг ч Хятадын засгийн газар байгалийн хийн стратегийн нөөцөө үргэлж нэмэгдүүлсээр ирсэн. Нөгөө талаар Хятадын нар, салхи, усны гэх мэт ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих шилжилт эрчимтэй үргэлжилж байна” гэж ярьжээ.
Өнгөрсөн онд Хятадын зах зээл 394.53 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэснийг албаны тоо баримт харуулж байна. Улмаар 2030 он гэхэд жилийн хэрэгцээ нь 550-600 тэрбум шоо метр хүрэх тооцоо гарчээ.
Оросын эрх баригчид бас өөр бусад замаар Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал тус улс Казахстаны нутгаар дамжуулан Хятадын зах зээлд нийлүүлэх хийн хэмжээгээ жилийн 35 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байгааг энэ сарын эхээр Москвад суугаа Казахстаны элчин сайд Даурен Абаев хэвлэлд ярьж байв.
Гэхдээ энэ төлөвлөгөө тийм амархан хэрэгжих боломжгүй гэж судлаачид үзэж байна.
Шанхайн Нийгмийн Ухааны Академийн судлаач Ли Лифань “Өрнөдийн эрчим хүчний хориг арга хэмжээ Казахстаны эрх баригчдын санааг зовоож байгаа. Тиймээс энэ төлөвлөгөө тийм амархан хэрэгжиж чадахгүй байх” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж:SouthChinaMorningPost.com

2 months ago

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ
Энэ долоо хоногт Украины дронууд Оросын нийт үйлдвэрлэлийн 12 хувийг бүрдүүлдэг газрын тос боловсруулах хоёр том үйлдвэрт довтолсон билээ.

Үүний улмаас ОХУ-ын зах зээлд бензин, шатахууны үнэ өсөж эхэлжээ.

Тухайлбал Пүрэв гарагт Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээр АИ95 бензиний үнэ сүүлийн зургаан сарын дээд хэмжээндээ хүрч, тонн тутам нь 60,299 рубль болсон байна.

Сүүлийн хоёр өдрийн дотор тонн тутмын үнэ хоёр мянган рублиэр буюу бараг 4 хувиар өссөн нь энэ юм.

Өвлийн дизель түлшний тонн тутмын үнэ 68,946 рубль хүрч, энэ оны хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. АИ92 бензиний үнэ хоёр өдрийн дотор 3.3 хувиар өсөж, тонн тутамдаа 49,578 рубль хүрсэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ болжээ.

Мягмар гарагт Нижний Новгород муж дахь Лукойл компанийн Норси үйлдвэр Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн юм.

Үүний улмаас Оросын топ таван үйлдвэрлэгчийн тоонд багтдаг тус үйлдвэр хүчин чадлынхаа талаас илүү хувийг алдсан байна. Өнгөрсөн онд уг үйлдвэр 15 сая гаруй тонн газрын тос боловсруулж байжээ.

Маргааш нь буюу Лхагва гарагт Рязань муж дахь Роснефть компанийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийн ажиллагаа зогссон нь бас Украины дроны халдлагатай холбоотой байв.

Өнгөрсөн онд 13 сая тонн газрын тос боловсруулж, зургаан сая гаруй тонн автобензин, дизель түлш нийлүүлсэн тус үйлдвэрийн

АВТ-4, АТ-6 гэсэн хоёр агрегат халдлагын улмаас эвдэрсэн байна.

Роснефтийн энэ үйлдвэр Москва хотоос 200 км зайд байрладаг бөгөөд нийслэл орчмын бүс нутгийн хэрэгцээний 70 хувийг хангадаг байжээ.

Үйлдвэрийн эвдэрсэн хэсгүүдийг хурдан засварлаж чадахгүй бол зах зээлийн нөхцөл байдал улам муудна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Харин ОХУ-ын эрчим хүчний яам зах зээлд хомсдол үүсэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Түлш шатахууны хангамжид ямар нэг эрсдэл харагдахгүй байна. Дотоод зах зээлийг хангах талаас нь авч үзвэл манайд нөөц хангалттай бий. Тиймээс хомсдол үүсэх тухай яриа бодит байдалтай нийцэхгүй” гэж ОХУ-ын эрчим хүчний дэд сайд Павел Сорокин өчигдөр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TheMoscowTimes.ru

2 months ago

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ
Лхагва гарагт Умард Солонгосын дэглэм цэргийн ээлжит сургуулилалтынхаа үеэр өөрийн үйлдвэрийн шинэ байлдааны танк танилцуулсан тухай тус улсын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Удирдагч Ким Жон Ун энэ үеэр танкийн анги нэгтгэлүүдийн байлдааны бэлэн байдлыг шалгахдаа шинэ танкийг өөрөө жолоодож үзүүлснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлсэн байна.

Шинэ техникийнхээ хүч, чадалд сэтгэл хангалуун байгааг илэрхийлэхдээ Ким “дэлхийн хамгийн хүчирхэг танк” гэж магтсаныг дээрх мэдээнд дурджээ.

Тухайлбал “Шинэ төрлийн байлдааны танк цохилтын хүч, маневрлах чадвараа амжилттай батлан харуулж, танкчдын тэмцээний үеэр гайхалтай үзүүлбэр үзүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ” гэж мэдээнд өгүүлсэн байна.

Мэргэжилтнүүд энэ шинэ танкийг 2020 оны аравдугаар сард Ажилчдын Намын 75 жилийн ойн баярын жагсаалын үеэр анх үзүүлж байсан танкийн сайжруулсан хувилбар гэж дүгнэжээ.

Кимийн үзлэг шалгалт АНУ, Өмнөд Солонгосын жил тутмын хамтарсан “Эрх Чөлөөний Бамбай” байлдааны сургуулилалт үргэлжилж буй цаг үетэй давхцаж байна.

Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой уг сургуулилалт 11 өдөр үргэлжилж, энэ сарын сүүлээр өндөрлөх юм.
Эх сурвалж: YonhapNews.com

2 months ago

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакын шүүх хурлын үеэр Монголын улс төрч мөнгө авсан тухай мэдээлэл ил болов
Мягмар гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын хэргийн шүүх хурал болох үеэр Монголын улс төрчтэй холбоотой их хэмжээний мөнгөний талаар баримт ил болжээ.

Разак нь Малайзын баялгийн сан болох төрийн өмчит 1MDB компанийн их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Хурлын үеэр Их Британийн санхүүгийн гэмт хэргийн эксперт Анжела Баркхаус өөрийн явуулсан мөрдлөгийн үр дүнг Малайзын дээд шүүхэд танилцуулсан байна.

Тухайлбал тэр 1MDB компанийн охин компани SRC International компанийн банкны данснаас 2011 оны арванхоёрдугаар сард гарсан $14.9 сая хаашаа орсон талаар баримт дэлгэжээ.

Энэ мөнгийг тухайн үед Британийн Виржин аралд бүртгэлтэй Muraset Limited компанид шилжүүлсэн байна.

Шилжүүлсэн мөнгө цаашаагаа хэд хэдэн хувь хүний дансанд хуваагдан шилжсэнийг тогтоожээ.

Мөрдлөгийн явцад Muraset компанийг Монгол улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд мөн Виржин аралд бүртгэлтэй Grandcastle Assets Limited компаниараа дамжуулан эзэмшдэгийг тогтоосон байна.

Muraset компанийн дансанд орж ирсэн мөнгөнөөс $2 сая нь “Dash Uranbileg” гэх нэртэй хүний дансанд, $40,000 нь Батболдын хүү Баттүшигийн дансанд, $4.5 сая нь Батболдын төлөөний хүн болох Muraset компанийн захирал Чон Чу Юний дансанд, $1.4 сая нь Чон Чу Юний гэр бүлийн хүн Ким Хак Соны дансанд орсныг мөрдөж тогтоосноо Баркхаус танилцуулжээ.

Үүнээс гадна $4.54 сая, $2.5 сая тус бүр Infinite Properties Limited, Bophut Investments Limited компаниудын данс руу шилжсэнийг тогтоосон байна. Энэ хоёр компанийг бас С.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг болохыг тогтоожээ.

SRC International компаниас тухайн үед шилжүүлсэн өөр хэсэг мөнгө одоо олон улсад эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоутай холбоотой компанийн дансанд орсныг Баркхаус бас мэдээлсэн байна.

Жо Лоу нь 1MDB компанид албан тушаал хашдаггүй ч Нажиб Разакын засгийн газрын үед тус компаниас $4.5 тэрбумыг луйвардсан хэрэгт буруутгагдаад буй хүн юм.

SRC компанийн шинээр томилогдсон удирдлага 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ерөнхий сайд асан Нажиб Разакын эсрэг гомдол гаргасны дагуу дээрх шүүх хурал үргэлжилж байна.

Шүүхийн мэдээг нийтэлсэн "The New Straits Times” нь 1845 онд анхны дугаараа гаргаж байсан Малайзын англи хэл дээр нийтлэгддэг хамгийн том сонин юм. Тус сонин цаасан хувилбараар хэвлэгдсээр байгаа Малайзын хамгийн хуучны сонинд тооцогддог ажээ.

Эх сурвалж: NewStraitsTimes.com

2 months, 1 week ago

Украины армийн командлагч асан Их Британид суух элчин сайдаар томилогдлоо
Өнгөрсөн сард Украины зэвсэгт хүчний командлагчийн албан тушаалаасаа буусан генерал Валерий Залужныйг шинэ албан тушаалд томилжээ.

Түүнийг Их Британид суух Украины элчин сайдаар томилох шийдвэрийг өчигдөр ерөнхийлөгч Володимир Зеленский гаргасан байна.

Оросын цэрэг газар нутагт нь халдан довтолсон эхний өдрөөс хойш Украины зэвсэгт хүчний байлдааны ажиллагааг Залужный удирдаж байсан юм.

Өнгөрсөн оны долдугаар сард Зеленский өөрийнх нь бодлого, үйл ажиллагааг олны өмнө шүүмжилсэн элчин сайд Вадим Пристайког чөлөөлснөөс хойш Украин улс Лондонд суух шинэ дипломат төлөөлөгчөө томилоогүй байв.

Залужный одоо Украиныг хамгийн их дэмждэг холбоотон улсуудын нэгд элчин сайдаар ажиллах гэж байна.

Өчигдөр Их Британийн засгийн газар $160 саяын үнэ бүхий 10,000 гаруй нисгэгчгүй онгоцыг Украинд нийлүүлэх шийдвэрээ зарласан юм.

Киев хотод айлчлах үеэрээ энэ шийдвэрийг зарласан Британийн батлан хамгаалахын сайд Грант Шаппс бусад холбоотон орнуудад зэр зэвсгийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг уриалжээ.

Эх сурвалж: BBC.com

2 months, 1 week ago

Москва хотод ойрын үед “террорист халдлага” гарч болзошгүйг АНУ болон бусад улсууд иргэддээ анхааруулав
Пүрэв гарагт Москва дахь АНУ-ын элчин сайдын яам хоёр хоногийн дотор Оросын нийслэлд “террорист халдлага” гарч болзошгүй байгааг иргэддээ анхааруулсан юм.

“Ойрын өдрүүдэд Москва хотод болох концерт зэрэг олон хүн цугларсан арга хэмжээний үеэр хэт даврагчид халдлага зохион байгуулахаар төлөвлөж буй гэсэн мэдээллийг элчин сайдын яам анхааралдаа аваад байна. Ирэх 48 цагийн хугацаанд АНУ-ын иргэд олон хүн цугларсан арга хэмжээнүүдэд оролцохгүй байвал зохино” гэж уг анхааруулгад өгүүлжээ.

АНУ-ын элчин сайдын анхааруулгын өмнөхөн Москва хот дахь иудейн шашны сүмд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Исламын Улс байгууллагын гишүүдийг устгаснаа Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албанаас (ФСБ) мэдээлсэн юм.

Элчин сайдын анхааруулга энэ мэдэгдэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Баасан гарагт Их Британи, Латви, Австрали, Эстони, Швед, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсын элчин сайд нар мөн ижил утгатай анхааруулгыг ОХУ-д байгаа өөрийн иргэдэд өгчээ.

Баасан гарагийн оройн байдлаар Оросын эрх баригчид гадаадын элчин сайд нарын анхааруулгатай холбоотой ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: AFP.com

2 months, 1 week ago

Швед улс НАТО байгууллагын 32 дахь гишүүн боллоо
Хүсэлтээ гаргаснаас хойш бараг хоёр жилийн дараа Швед улс НАТО байгууллагын албан ёсны гишүүн боллоо.
Тус улс Умард Атлантын Гэрээний Байгууллагын 32 дахь гишүүн болж байна.
2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсон нь төвийг сахих уламжлалт гадаад бодлоготой Швед улсын байр суурийг эрс өөрчлөгдөхөд хүргэсэн юм.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр X хуудсандаа Швед улсын чадварлаг арми, нэгдүгээр зэрэглэлийн батлан хамгаалах аж үйлдвэр тус байгууллагыг улам хүчирхэг, аюулгүй болгож байгааг сайшаажээ.
“Манай шинэ холбоотон Шведтэй хамт НАТО хойч үеийнхээ эрх чөлөө, ардчиллын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.
“Туулах зам бага зэрэг урт ч энэ өдрийг ирнэ гэдгийг бид эхний өдрөөс л мэдэж байлаа” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Европын бас нэг улс Оросын түрэмгийллээс илүү сайн хамгаалагдлаа” гэж Шведийн гишүүнчлэлийг талархан хүлээж авснаа мэдэгдсэн байна.
Швед улсыг гишүүнээр элсэхэд НАТО-гийн хоёр гишүүн орон саад учруулсан нь Турк, Унгар байлаа.
Курдийн салан тусгаарлагчдыг дэмждэг гэсэн шалтгаанаар Турк улс Шведийн гишүүнчлэлд хориг тавиад байснаа энэ оны нэгдүгээр сард цуцалсан юм.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мөн өөрийнх нь бодлогод шүүмжлэлтэй ханддаг шалтгаанаар Шведийн гишүүнчлэлийг дэмжилгүй удаасан. Гэхдээ эцэст нь байр сууриа өөрчилснөөр дөнгөж өнгөрсөн долоо хоногт гишүүнчлэлийг нь дэмжсэн юм.
НАТО-д шинэ гишүүн элсэхийн тулд бүх гишүүн орнууд дэмжсэн тогтоол гаргах ёстой байдаг.Швед нь сүүлийн 200 жил эвсэлд үл нэгдэх гадаад бодлогыг тууштай сахисан улс.
Гэвч Оросын эзлэн түрэмгийлэл энэ бодлогоосоо татгалзахад хүргэсэн байна.
Шведтэй зэрэг хүсэлтээ гаргасан Финланд улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НАТО-гийн 31 дэх гишүүн болж байв.
Ингэснээр НАТО-гийн Оростой залгадаг хилийн урт хоёр дахин нэмэгдсэн юм.
Швед улсын далбааг Брюссель хот дахь НАТО-гийн төв байрны гадаа өргөх ёслол Даваа гарагт товлогджээ.

Эх сурвалж: BBC.com

4 months, 1 week ago

Бангладешийн сонгуульд Шейх Хасина дөрөв дэх удаагаа яллаа
Энэ оны хамгийн анхны сонгууль Бангладеш улсад ням гарагт /2024.01.07/ боллоо. Санал хураалтаар тус улсын Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам дөрөв дэх удаагаа дараалж ялалт байгуулжээ. Ингэснээр тэрбээр Ерөнхий сайдын албыг дахин таван жил хаших боломжтой болж байгаа юм.
Хасинагийн Авами Лиг нэртэй нам парламентын 300 суудлаас 152-ыг авчээ. Сонгуулийн үйл явц маргаантай өнгөрсөн юм. Санал хураахын өмнөх өдөр буюу бямба гарагт /2024.01.06/ санал хураалтын хэд хэдэн байранд халдаж гал гарсан байна.
Мөн баасан гарагт /2024.01.05/ нийтийн тээврийн галт тэрэгт гал гарсны улмаас дөрвөн зорчигч амь үрэгджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсын цагдаагийн алба сөрөг хүчний Бангладешийн Үндэсний намын (BNP) гишүүн Набиулла Наби болон зургаан улс төрийн активистыг баривчилсан юм.
Ихэнх сөрөг хүчний намууд санал хураалтыг бойкотолжээ. “BNP” санал өгөгчдийг сонгуулийг бойкотлон, орон даяар хоёр өдрийн турш ажил хаялт зарлахыг уриалсан байна. Харин эрх баригч Авами Лиг нам “BNP”-г ард түмэн дунд айдас үүсгэн, сонгуулийн үйл явцыг үймүүлэхийг оролдож байна гэж буруутгажээ.
Эх сурвалж: BBC.com

We recommend to visit

🖤 ️ Eng ѕo'ngι хιт мυѕιclar olaмιga хυѕн ĸelιвѕιz 🥀

Xaммaѕι oldιnda 😅 ѕaвr...❤️

𖤓 хιт мυѕιc 2022+
𖤓 мooмвaн мυѕιc
𖤓 rυѕѕιan мυѕιc
𖤓 вaѕѕ мυѕιc
𖤓 reмιх мυѕιc
𖤓 clυв мυѕιc

💰 Reklama @zayfka_bor

— Аллах Великий!

Last updated 1 month, 2 weeks ago