ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

Description
Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️
Tags
We recommend to visit

пропонуйка: https://t.me/kaskaeb_bot

Last updated 1 week, 6 days ago

Last updated 1 month, 4 weeks ago

3 weeks, 1 day ago

Японы эзэн хаан Нарүхито долдугаар сард Монголд айлчилнаЯпоны эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар долдугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буйг тус улсын засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээллээ. Энэхүү айлчлал нь Японы эзэн хааны олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хийж буй гурав дахь албан ёсны гадаад айлчлал болно. Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар 2023 онд Индонезид, 2024 онд Их Британид тус тус айлчилсан.
Японы эзэн хаан Нарүхито өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилж байжээ.
Энэ удаагийн айлчалын хүрээнд Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар Монголын үндэсний их баяр наадамд оролцохоор төлөвлөж байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япончуудыг хүндэтгэн япон цэргийн дурсгалын цогцолборт цэцэг өргөнө. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн цэргүүд 14 мянга орчим япон цэргийг Монголд шилжүүлсний 1700 гаруй нь амиа алджээ.
ЭХ СУРВАЛЖ: KYODONEWS.com

3 weeks, 2 days ago

Сирийн де-факто удирдагчийг ерөнхийлөгчөөр зарлавСирийн де-факто удирдагч Ахмед аль-Шарааг өчигдөр /2025.01.29/ шилжилтийн үеийн ерөнхийлөгчөөр албан ёсоор зарлалаа. Ийнхүү Башар аль-Ассадыг түлхэн унагааснаас хойш хоёр сар хүрэхгүй хугацааны дараа тэр эрх мэдлээ баталгаажуулав. Тэрбээр Сирийн Үндсэн хуулийг түдгэлзүүлсний зэрэгцээ шилжилтийн үеийн хууль тогтоох түр зөвлөл байгуулах болжээ.
Цэргийн командлагчдын уулзалтаас гарсан шийдвэрийг танилцуулж хурал хийхдээ тэр "Сирид хамгийн түрүүнд хийх зүйл бол засгийн газрын орон зайг хууль ёсны дагуу нөхөх явдал. Шилжилтийн үеийн хямралаас сэргийлэх замаар иргэний энх тайвныг сахин хамгаалах, төрийн байгууллагуудыг, тэр дундаа цэрэг, аюулгүй байдлын хүчийг сэргээн босгож, эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх ёстой" гэжээ.
Бүх нийтийг хамарсан засгийн газар байгуулах, сонгууль явуулах зэргээр улс төрийн шилжилтийг хийхэд дөрвөн жил хүртэл хугацаа шаардагдах аж. Шинэ үндсэн хууль батлагдах хүртэл Ахмед аль-Шараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж, олон улсын форум зэрэгт Сирийг төлөөлөн оролцоно.
"Энэ тунхаглал түүний хүчирхэг удирдагчийн статусыг албан ёсоор баталгаажууллаа. Миний бодлоор Ахмед аль-Шараа болон түүний бүлэглэл Сирид Исламын нэг намын засаглалыг бэхжүүлэх болов уу" гэж Лондонгийн Эдийн засгийн сургуулийн олон улсын харилцааны профессор Фаваз Гергес хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: JAPANTODAY.com

3 weeks, 3 days ago

Молдав улс Приднестровьд байгалийн хий зээлнэМолдав улс Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагч Приднестровийн бүс нутагт 3 сая куб метр байгалийн хий нийлүүлэх болсон байна. Энэ талаар албаны хүн хэлэхдээ, эрчим хүчний хямралыг түр зуур шийдэхийн тулд нийлүүлж байгаа ба Приднестровийн цахилгаан, дулааныг ойрын хоёр долоо хоногт сэргээхэд туслах зорилготой юм.Молдавын ерөнхий сайд Дорин Речеан хэлэхдээ, Приднестровт нэгдүгээр сарын эцэс хүртэл байгалийн хий түр хугацаанд нийлүүлнэ.
Мөн хоёрдугаар сарын 1-нээс 10 хүртэл Европын холбооноос олгосон 10 сая еврогийн буцалтгүй тусламжийг байгалийн хийг хөнгөлөлттэй үнээр худалдан авахад зарцуулах болсноо мэдэгдсэн байна.
Приднестровийн Кремлийн дэмжлэгтэй удирдагч Вадим Красносельский "Молдавын албаныхны бие махбодын хөндлөнгийн оролцоог хориглохгүйгээр энэ долоо хоногийн эцэс гэхэд хийн нийлүүлэлтийг зээлэх болсон" гэж мэдэгдсэн юм. Молдавыг Украин эсвэл Европын зах зээл дэх нийлүүлэгчдээс хий худалдаж авах боломжтой гэж Европын комисс мэдэгдсэн байдаг. Тухайлбал,  Молдавын ерөнхийлөгч Майя Санду өнгөрсөн Бямба гаригт Киевт айлчлах үеэрээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй эрчим хүчний шийдлийн талаар ярилцсан юм.
Эл үеэр Украин Приднестровийн гол цахилгаан станцыг түлшээр хангахын тулд нүүрс нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ.
Оросын “Газпром” компани 709 сая ам.долларын өрийн үлдэгдлийн улмаас Приднестровийн байгалийн хийн нийлүүлэлтээ нэгдүгээр сарын 1-нд зогсоосон. Үүнийг Молдав улсын засаг захиргаа буруутгаж, Орос хэлээр ярьдаг бүс нутагт хүмүүнлэгийн хямралыг зохион байгуулж, улс орныг тогтворгүй болгохыг оролдож байна гэж шүүмжилсэн юм.  Кремлийн хувьд хий нийлүүлэлтээ зогсоох болсонд Молдав, Украиныг буруутгаж буй.
ЭХ СУРВАЛЖ:CNN.com

3 months, 1 week ago

Байден, Ши Жиньпин нар уулзанаПеруд болох олон улсын уулзалтын үеэр ерөнхийлөгч Жо Байден Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзана гэж АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдлээ. Тодруулбал, Лимад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Бямба гаригт хоёр орны төрийн тэргүүн нар уулзах юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Жо Байден хоёр орны цэрэг армийн холбоог сайжруулах талаар ярилцаж магадгүй байна.
Мөн Тайванийн хоолойгоор дамжуулан энх тайван, аюулгүй байдлыг хадгалахыг чухалчилж, Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаанд санаа зовж буйгаа илэрхийлэх бололтой.
Сүүлийн жилүүдэд АНУ-д фентанил хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барах тохиолдол олшрох болсон. Хятадад үйлдвэрлэгдэж, хууль бусаар АНУ-д орж ирж буй фентанилыг хамтран таслан зогсоох хүсэлт Жо Байден мөн тавьж магадгүй байна. Хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард уулзалдсанаас хойш бараг л холбоо бариагүй тул энэ удаа Жо Байден ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэхээсээ өмнө Ши Жиньпинтэй уулзах хүсэлтэй байгаа юм.  Дональд Трамп бүрэн эрхийн хугацаандаа Хятадын импортын бараанд өндөр татвар ногдуулна гэж удаа дараа амлаж байсныг мартаж болохгүй.
Тиймээс Жо Байден ерөнхийлөгч байх сүүлийн сарууддаа хоёр орны харилцааг тогтвортой байлгахад дөхөм болох ахиц дэвшлүүдийн талаар хэлэлцэнэ гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж:NHK.or.jp

3 months, 1 week ago

Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний улс төрийн комиссар Юан Хуажи өнгөрсөн гуравдугаар сард дөрөв дэх хөлөг онгоцыг бүтээж байгааг баталсан юм. Дөрөв дэх хөлгийг цөмийн эрчим хүчээр ажилладаг эсэхийг түүнээс асуухад тэр удахгүй зарлана гэж хариулсан ч одоог хүртэл тодорхой болсон зүйлгүй байна.
Хятадыг нэг дор хоёр шинэ тээвэрлэгч үйлдвэрлэж магадгүй гэсэн таамаг ч байдаг.
Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Хятадын эрчим хүчний төслийн ахлах ажилтан Мэтью Фунайоле хэлэхдээ, "Хятадын дараагийн тээвэрлэгчийг цөмийн эрчим хүчтэй байна гэдэгт эргэлзэж байна. Үүний оронд Фужиан хөлөг онгоцны загварыг илүү сайжруулна гэж таамаглаж байна" гэв.
Тээвэрлэгч хөлөг онгоцыг бүтээж, ашиглалтад оруулахад хэдэн жил шаардагдах боловч дараагийн үеийн байлдааны хөлөг онгоцнууддаа цөмийн хөдөлгүүрийг хөгжүүлснээр Хятадын Тэнгисийн цэргийн хүчин цахилгаан соронзон хөөргөгч, радар, шинэ технологийн зэвсэг зэрэг дэвшилтэт системийг ашиглах боломжтой болно. Цөмийн эрчим хүч нь хөлөг онгоцыг тогтмол цэнэглэх хэрэгцээг арилгахын зэрэгцээ түлш, зэвсэг хадгалах орон зайг бий болгох юм. Мөн ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай.
Цаашилбал, цөмийн хүчин чадалтай тээвэрлэгч нь Хятадын үйл ажиллагааг Номхон далайн баруун хэсэгт гүнзгийрүүлэн өргөжүүлнэ.
Дашрамд дурдахад, Хятадын дарга Ши Жиньпин нэгдүгээр зэрэглэлийн тэнгисийн цэргийн флотыг байгуулж, далайн гүрэн болохыг батлан хамгаалахын албаныханд үүрэг болгосон билээ. Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин одоогоор 370 гаруй хөлөг онгоц, шумбагч онгоцтой дэлхийн хамгийн том флотод тооцогддог. Мөн хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ толгой цохьдог. Хятадын усан онгоцны үйлдвэрүүд жил бүр олон 100 хөлөг онгоц үйлдвэрлэсээр байна. АНУ нь Хятадаас тав дахин цөөн тооны хөлөг онгоц үйлдвэрлэж байна. Гэсэн ч АНУ-аас хоцорч буй өөр олон үзүүлэлт бий.
АНУ одоогоор цөмийн эрчим хүчээр ажилладаг 11 тээвэрлэгчтэй. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хүчээ тараан байршуулах боломжийг АНУ-д олгодог ажээ.
Эх сурвалж:CBS.com

3 months, 1 week ago

Хятадын цөмийн амбицыг тэлэх Луугийн хүч төсөлХятад улс томоохон байлдааны хөлөг онгоцонд зориулсан цөмийн реакторын эх загварыг бүтээж буйг хиймэл дагуулын зураг болон тус улсын засгийн газрын баримт бичгүүдэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн тогтоожээ. Энэ нь Хятадын анхны цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үйлдвэрлэл урагштай байгаагийн тод илрэл юм.
Хятадын Тэнгисийн цэргийн хүчин тоон үзүүлэлтээрээ хэдийнэ дэлхийд тэргүүлээд буй. Цөмийн цэнэгтэй тээвэрлэгчдийг флотдоо нэмэх нь тэдний хувьд томоохон алхам болно. Энэ дэвшил нь Хятадыг тэнгисийн цэргийн хүчин чадлаараа нэгдүгээрт ордог гүрнүүдийн онцгой эгнээнд оруулна гэдгийг Вашингтон дахь Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн ахлах ажилтан Тонг Жао хэлжээ. Цаашилбал, дотоодын үндсэрхэг үзлийг нэмэгдүүлж, үндэсний нэр хүндийг өсгөх ач холбогдолтой.
Калифорнийн Миддлбери олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаачид Сычуань мужийн Лешань орчмын уулархаг нутгийг судалж байхдаа Хятадыг зэвсгийн зориулалттай плутони эсвэл тритиум үйлдвэрлэх реактор барьж байна гэж сэжиглэжээ. Эцэст нь үүнийг томоохон байлдааны хөлөг онгоцны анхны реакторын бүтээн байгуулалт гэж дүгнэсэн юм.
Лешань дахь төслийг Лонгвэй буюу Луугийн хүч гэж нэрлэдэг. Харин албан баримт бичигт Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төсөл гэж нэрлэжээ.
Хятад улс цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээхээр төлөвлөж байна гэсэн цуу яриа эртнээс гараад байгаа ч Миддлберигийн багийн хийсэн судалгаагаар байлдааны хөлөг онгоцонд зориулсан цөмийн хөдөлгүүртэй хөдөлгүүрийн систем бүтээхээр ажиллаж байгаа нь батлагдав. "Лешань дахь реакторын прототип нь Хятад улс цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээж байгаагийн анхны баттай нотолгоо юм" гэж Миддберигийн профессор, төслийн судлаачдын нэг Жеффри Льюис хэллээ.
Хиймэл дагуулын зураг, төслийн тендер, боловсон хүчний файл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа зэргээс гадна барилгын явцын дуу чимээ, хэт их тоосжилтын талаарх иргэдийн гомдол зэргийг үндэслэн тэнгисийн цэргийн хөдөлгүүрийн туршилтын реактор барьж байна гэж дүгнэжээ.Удахгүй ашиглалтад орох тус реактор нь 999 дүгээр бааз гэгддэг талбайд баригдсан шинэ байгууламжид байрлаж байна. Тус байгууламжид ажиллаж байгаа, ашиглалтаас гарсан, баригдаж байгаа гээд өөр зургаан реакторыг байрлуулсан байна. 999 дүгээр бааз нь реакторын инженерийн судалгаа, туршилт хийх үүрэгтэй Хятадын Үндэсний цөмийн корпорацийн охин компани болох Хятадын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн хяналтад байдаг.
Тээгч хөлөг бүтээх ажлыг хариуцдаг Хятадын 701 дүгээр хүрээлэн буюу Хятадын хөлөг онгоц судалгаа, дизайны төв нь Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төслийн хүрээнд реакторын тоног төхөөрөмжийг худалдан авсан болохыг баримт бичгээр нотолжээ. Мөн 2020-2023 он хүртэлх хиймэл дагуулын зургуудыг харвал бүс нутаг дахь байшингуудыг нурааж, реакторын талбайтай холбогдсон ус татах дэд бүтцийг барьж байжээ.
Байгаль орчны нөлөөллийн тайланд Лонгвэй төслийг "нууц" ангилалд багтаажээ. Мөн "үндэсний батлан хамгаалахтай холбоотой барилгын төсөл" гэж нэрлэсэн байна.
Нээлттэй цөмийн сүлжээний ахлах шинжээч Сара Ладерман Миддлберигийн судалгаанд оролцоогүй боловч судалгааны үр дүнтэй сайтар танилцжээ. Тэрбээр "Энд танилцуулсан нотлох баримтыг харгалзан үзвэл, Хятад улс энэ байршилд тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудад зориулсан (нисэх онгоц тээгч байж болзошгүй) цөмийн хөдөлгүүрийн систем барихаар ажиллаж байгаа бололтой" гэжээ.
Хятадын анхны тээвэрлэгч хөлөг онгоц 2012 онд ашиглалтад орж байв. Энэ нь загварыг нь өөрчилсөн Зөвлөлтийн хөлөг байжээ. Хоёр дахь хөлгийг мөн л Зөвлөлтийн загварт суурилсан боловч Хятадад бүтээсэн байна. Ляонин болон Шаньдун нэртэй хоёр хөлөг нь онгоц хөөрөхөд туслах богино зурвасын төгсгөлд налуу загвартай буюу "цанаар харайх" төрлийн хөөргөх аргыг ашигладаг. Харин гурав дахь тээвэрлэгч Фужиан 003 хөлөг 2022 онд ашиглалтад орсон бөгөөд анхны загвараар бүтээгджээ. Энэ нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ашигладаг цахилгаан соронзон төрлийн хөөргөх системийг ашигладаг. Гурван тээвэрлэгч хөлөг нь ердийн эрчим хүчээр ажилладаг.

3 months, 2 weeks ago

АНУ ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп албан ёсоор ялалт байгууллаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд трамп ялалт байгуулж, анхны дөрвөн жил өнжиж дахин сонгогдон ерөнхийлөгч болов. Тэрбээр нийт 276 электорат санал авч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг яллаа. 
Энэ удаагийн сонгуулийг олон улсын судлаач, мэргэжилтэн. эрдэмтэд дэлхийн ирэх 10 жилийг тодотгоно гэж тайлбарлаж байсан. Үүний зэрэгцээ Ойрхи-Дорнод, Орос-Украины дайн дуусах эсэхийг шийдэх юм.
Дональд Трампийн хувьд ерөнхийлөгч болсноор дайныг зогсооно гэж амласан. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар тэрбээр АНУ-ын Украин дахь санхүүжилтийг зогсоож магадгүй гэв. 
Дэлхийн улс орнуудын удирдагч, эрх баригчид түүнд баярын мэндчилгээ дэвшүүлж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа сайжруулах тухай дурдаж эхэлжээ. 
Эх сурвалж:CNN.com

3 months, 2 weeks ago

Хятад улс үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо танилцуулнаХятадын арми хамгийн сүүлийн үеийн үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг зохион бүтээсэн гэж мэдэгджээ. Үүнийг тус улсын өмнөд хэсэгт болох арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна гэж албаны хүн мэдээлэв.  "Airshow China" агаарын шоу арваннэгдүгээр сарын 12-нд Гуандун мужийн Жухай хотод нээлтээ хийх гэж байна.
"J-35A" гэгддэг уг онгоц нь олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай, дунд оврын үл үзэгдэгч сөнөөгч онгоц юм.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, "J-35A"-г тээгч хөлөг онгоцонд байршуулахаар төлөвлөж буй. Хятадын арми өмнө хугацаанд "J-20" үл үзэгдэх сөнөөгч онгоцнуудыг ашиглалтад оруулсан.
Хэрэв "J-35A" нээлтээ хийх бол Хятад улс нь АНУ-ын дараа орох хоёр төрлийн үл үзэгдэх сөнөөгч онгоцтой орон болох юм.
Жухай хотод удахгүй болох агаарын шоу нь Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ойтой давхцаж байгаа юм. Мөн Орос улс анх удаагаа Сухой "Су-57" үл үзэгдэх сөнөөгч онгоцоо үзүүлэх гэж байна. Бээжин Оростой зэрэгцэн хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцнуудаа үзүүлж,  АНУ-д агаарын хүчний хүчээ харуулахыг хүсч байгаа бололтой.
Эх сурвалж: NHK.or.jp

3 months, 2 weeks ago

Их Британид сармагчны цэцэг өвчний тохиолдол нэмэгдлээ
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдэв. Энэ нь тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоог гурав болгожээ. Одоогийн байдлаар хүн амын дундах дэгдэлтийн эрсдэл бага байгаа ч тухайн хоёр өвчтөнийг Лондон дахь "Guy’s and St Thomas’ NHS" сангийн итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд тусгаарлаж, эмчлэх болсон талаар "UKHSA" мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Африкт амарч байгаад Лондонд буцаж ирсэн иргэнээс сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Тодруулбал, аравдугаар сарын 21-ний шөнийн нислэгээр тухайн өвчтөн буцаж ирсэн бөгөөд 24 цагийн дараа томуу төст өвчний шинж тэмдэг илэрчээ. Улмаар аравдугаар сарын 24-нд тууралт гарч эхэлсэн байна. "UKHSA"-ийн зүгээс өвчтөнүүдийн ойрын хавьтлуудыг хянаж байгаа ба шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн байгууллагад хандахыг уриалсан. Учир нь нэмж бүртгэгдсэн хоёр өвчтөн нь Африкаас ирсэн гэх өвчтөний ойрын хүмүүс байжээ.

Энэ талаар Профессор Сюзан Хопкинс хэлэхдээ, "Сармагчны цэцэг өвчин нь гэр бүл, найз нөхдийн дунд халдварлахад хурдан байдаг. Тархах эрсдэлийг бууруулахын тулд өвчтөний бүх ойрын хүмүүсийг хараа хяналтдаа авах ёстой. Тиймээс бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай" гэжээ.

Сармагчны цэцэг авчин нь бэлгийн хавьталд орох, үнсэлцэх, тэврэх зэрэг арьсанд хүрэх төдийд халдварладаг. Мөн шүлс, нулимс зэрэг биеийн шингэнээр дамжуулан халдварладаг тул ор дэрний цагаан хэрэглэл, алчуур, хувцсаа сайтар угааж, ариутгах нь чухал юм. Хэрэв халдвар авсан бол биеийн аль ч хэсэгт цэврүү, толбо, шарх, тууралт үүсэх бөгөөд халуурах, толгой өвдөх, нуруу, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай.
Эх сурвалж:Guardian.com

3 months, 3 weeks ago

Умард Солонгос тив алгасах хүчин чадалтай баллистик пуужин харвалааӨчигдөр өглөө 07:10 цагт Умард Солонгос улс алсын зайн тусгалтай баллистик пуужинг зүүн эргээсээ хөөргөсөн тухай Өмнөд Солонгос болон Японы Батлан хамгаалах яам, армийн хэвлэлүүд мэдээллээ. Умард Солонгосын тив алгасах хүчин чадалтай баллистик пуужин 86 минут агаарт нисэж 08:40 цагийн үед Японы тэнгист унасан байна. Ингэж газардахдаа Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна талд тун ойрхон унасан байж болзошгүй гэж Японы арми мэдээллээ.
Умард Солонгос улс хамгийн сүүлд жилийн өмнө буюу өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тив алгасах хүчин чадалтай алсын тусгалтай пуужингийн туршилт хийсэн. 2023 оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтад Хуасонг-18 баллистик пуужинг ашигласан байж магадгүй гэж Өмнөд Солонгосын талаас таамагласан юм. Японы талаас Умардын жилийн өмнө хөөргөсөн пуужинг далайн түвшнээс дээш 6,000 км өндөрт хүрч, 73 минутын дараа далайд унасан гэж мэдээлсэн.
Өнөөдөр өглөө хөөргөсөн пуужин шинэ төрлийн хатуу түлшин хөдөлгүүртэй алсын тусгалтай баллистик пуужин байсан бөгөөд 1,000 км орчимд тусах боломжтой, далайн түвшнээс дээш 7,000 км-т хүрч Хоккайдогийн хойд хэсэгт Окушири арлын баруун талд унасан гэж Японы эрх баригчид мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Пёньянд байгаа хамгийн хүчирхэг зэвсгүүдийнхээ нэгийг харвасан гэж үзэж байна.
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Умард Солонгосын тал баллистик пуужингийн туршилт хийх гэж байгаа тухай Өмнөд Солонгос улс сэрэмжлүүлж байсан юм. Америкийн сонгуулиас гадна Умард Солонгос ОХУ руу цэргээ илгээж, Украины эсрэг байлдуулах гэж байгаа тухай мэдээлэл ойрын долоо хоногуудад чих дэлсэж байна. Өмнөд Солонгос, АНУ зэрэг өрнөдийн орнуудын зүгээс ямар ч тохиолдолд Умард Солонгосын цэрэг Украины дайнд байлдаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа билээ. АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын цэргүүд ОХУ-д ирснийг баталж, цэргүүдээ эргүүлэн татахыг Пёньянаас шаардаж байна. Мөн Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгосын алсын тусгалтай баллистик пуужингийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг удаа дараа зөрчсөн үйлдэл болж байгааг анхаарууллаа.
Эх сурвалж:BBC.com

We recommend to visit

пропонуйка: https://t.me/kaskaeb_bot

Last updated 1 week, 6 days ago

Last updated 1 month, 4 weeks ago